Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо ёкозүна цолтой болсноос хойшхи 777 дахь даваагаа авлаа

Оны өмнөх сүүлийн башёг өнгөлж, 40 дэх түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал эхний өдөр залуу бөх Оношог давлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо ёкозүна цолтой болсноос хойшхи 777 дахь даваагаа авлаа
Хакүхо ёкозүна цолтой болсноос хойшхи 777 дахь даваагаа авлаа. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан, хацү башё өчигдөр эхэллээ. Үүнд Монголын 22 бөх барилдаж байна.

Оны өмнөх сүүлийн башёг өнгөлж, 40 дэх түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал эхний өдөр залуу бөх Оношог давлаа.

2018 оны анхны башёгийн эхний өдөр давснаар их аварга Хакүхо ёкозүна цолтой болсноос хойшхи 777 дахь, макүүчид барилдаж эхэлснээсээ хойш 971, өөрийн карьерынхаа 1065 дахь ялалтыг авав.

Тэрбээр ёкозүна цолтойгоор 63 дахь башёдаа барилдаж байгаа нь дээд амжилт эзэмшдэг Китаноүми аваргатай зэрэгцэж буй үзүүлэлт. Хакүхо аваргын хувьд энэ жилийн эхний зорилго нь макүүчигийн давааны тоогоо 1000 хүргэх билээ.

Өчигдрийн барилдаанд 71 дэх аварга Какүрюү М.Ананд Хокүтофүжиг давсан юм.

Хуваалцах