Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халаалтгүй байсан Глобын 4 байрны айл өрхүүдийг дулаанд болбож байна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 31, 32, 34, 36 дугаар байрны 129 айл өрх, 16 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажил Эрчим хүчний яамны захиалгаар 2018 онд хийгдсэн. Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг иргэн Ж.Мэндбаярын өмчлөлийн байгууламжид суурилуулсантай холб

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халаалтгүй байсан Глобын 4 байрны айл өрхүүдийг дулаанд болбож байна
Халаалтгүй байсан Глобын 4 байрны айл өрхүүдийг дулаанд болбож байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 31, 32, 34, 36 дугаар байрны 129 айл өрх, 16 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажил Эрчим хүчний яамны захиалгаар 2018 онд хийгдсэн. Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг иргэн Ж.Мэндбаярын өмчлөлийн байгууламжид суурилуулсантай холбоотой өмчийн маргаантай асуудлаас болж жил бүр тус орон сууцны байруудад халаалт залгагдах хугацаанаасаа хоцорч иргэд оршин суугчид эрх ашиг хохирсоор өдийг хүрсэн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар, Глоб ХХК иргэн Ж.Мэндбаяр болон тус орон сууцны оршин суугчдын төлөөллийг цуглуулан Нийслэлийн Засаг даргын захирамж болон дөрвөлсөн гэрээг танилцуулж мэргэжлийн байгууллагуудыг дулаанд холбох ажлыг эхлүүллээ.

Хурлаар ЭХЯ, УБЗАА, УБДС ТӨХК-ууд иргэн Ж.Мэндбаяртай зөвшилцөлд хүрч 2019-2020 оны халаалтын улиралд тус обьектийг түрээслэх шийдвэрт хүрч санхүүжилтийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх захирамж гарсан бөгөөд ирэх оны 6 сарын 15-ны өдрөөс өмнө хувийн өмчид байгуулсан байгууламжийг зөөж тээвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.

Хуваалцах