Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэв

хүн ихээр цугларсан газраар зорчихдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэв
Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гар утас хулгайлсан хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, өчигдөр 09:22 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шарын автобусны буудал орчимд 33 настай эрэгтэй П “Самсунг эс-5”, 10:47 цагт тус хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал орчимд 63 настай эрэгтэй Н “Грэйд” 11:50 цагт Хар хорин зах орчимд 22 настай эмэгтэй О “Хуавэй эл-32”, 12:09 цагт Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын автобусны буудал орчимд 17 настай эмэгтэй Э “Айфоне-6 эс” загварын гар утсаа халааснаасаа хулгайд алдсаныг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Дээрх хэргүүдтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ болон хүн ихээр цугларсан газраар зорчихдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах