Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халамж, асрамжийн газар болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийг баярлууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халамж, асрамжийн газар болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийг баярлууллаа
Халамж, асрамжийн газар болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийг баярлууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Монголын хүүхдийн ордон”-ы авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.

Хуваалцах