Халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдлоо
Зарим халамж үйлчилгээний хэлтсүүд халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал: Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газар л гэхэд хуулийн дагуу эрх үүсээгүй хүнд халамжийн мөнгө олгосон байна. Э
Мэдээллийн алба

Зарим халамж үйлчилгээний хэлтсүүд халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал: Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газар л гэхэд хуулийн дагуу эрх үүсээгүй хүнд халамжийн мөнгө олгосон байна. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд тавих дотоод хяналт шалгалт сул байна гэж Нийслийн мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн халамжийн хяналтын Улсын ахлах байцаагч н.Энхжаргал хэлж байна.
Түүнчлэн өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга болон ажилтнууд Нийгмийн халамжийн төсвөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан.


















