Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Халдвар авсан хүн 1-2 жилийн хугацаанд сүрьеэгээр өвдөх магадлалтай

Сүрьеэгийн халдвар болон өвчлөл нь өөр өөр ойлголт юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвар авсан хүн 1-2 жилийн хугацаанд сүрьеэгээр өвдөх магадлалтай
Халдвар авсан хүн 1-2 жилийн хугацаанд сүрьеэгээр өвдөх магадлалтай. Зураг: МҮОНРТ

Сүрьеэгийн халдвар, сүрьеэгийн өвчлөл хоорондоо ялгаатай юу. Мэдээж ялгаатай. Сүрьеэгийн халдвар болон өвчлөл нь өөр өөр ойлголт юм. Сүрьеэгийн халдвар гэдэг нь сүрьеэгээр ѳвдсѳн гэсэн үг биш. Насан туршдаа ѳвдѳхгүй ч байж болно. Гэхдээ тухайн хүний дархлаа сулрахад микобактер идэвхжиж сүрьеэгээр ѳвддѳг. Түүнчлэн уушгины сүрьеэгээр ѳвдсѳн хүн халдвар тараах эрсдэлтэй. Жишээ нь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр ѳвдсѳн хүн энэ тѳрлийн сүрьеэгийн халдвар тараадаг. Тиймээс сүрьеэгийн халдварыг тоохгүй орхиж болохгүй. Ялангуяа сүрьеэгийн халдвар авсан хүн эхний 1-2 жилийн хугацаанд сүрьеэгээр өвдөх магадлал өндөр байдаг.

Хуваалцах