Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав

уралдааны шалгаруулалт ирэх сарын 21-ний 10:00 цагт Монгол дайчдын хөшөөнд болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав. Зураг: МҮОНРТ

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, аймгийн Замын Цагдаагийн тасгаас Халхын голын дайны үеэр ашигласан автомашин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж, техникийн үзэсгэлэн гаргах зорилгоор дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлажээ.

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус уралдаанд автомашин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой аж.

Дээрх уралдааны шалгаруулалт ирэх сарын 21-ний 10:00 цагт Монгол дайчдын хөшөөнд болно.

Хуваалцах