Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халх голын дайныг жүжгээр харуулна

Халхын голд Япончуудыг бут ниргэсний 74 жилийн ойг тохиолдуулан “Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл” наадам манай улсад анх удаа зохиогдох гэж байна

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халх голын дайныг жүжгээр харуулна
Халх голын дайныг жүжгээр харуулна. Зураг: МҮОНРТ

Халхын голд Япончуудыг бут ниргэсний 74 жилийн ойг тохиолдуулан “Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл” наадам манай улсад анх удаа зохиогдох гэж байна. Энэ талаар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан соёлын төв, БХЯ-ны төлөөлөл мэдээлэл хийлээ. Хүүхэд залууст цэрэг эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, эх орноо чөлөөлөх дайнд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчдыг дурсан санах зорилго бүхий наадам энэ сарын 15-ны өдрийн 12.00 цагаас Оросын шинжлэх ухаан соёлын төвийн задгай талбайд эхэлнэ. 1939 оны Халх голын дайны үйл явдлыг жүжигчилсэн тоглолтоор харуулж, цэргийн гар тулаан, зэвсэг эзэмших үзүүлэх тоглолт, Халх голын дайнд хэрэглэж байсан зэвсэг, фото зургийн үзэсгэлэн гээд олон арга хэмжээ болох юм байна. Наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны ЦДБЭЧ, цэргийн их дээд сургуулиуд, “Сэлэнгэ-2013” Монгол-Оросын хамтарсан хээрийн сургуулийн ОХУ-ын цэргийн албан хаагчид, ОХУ-ын Дорнодын цэргийн дуу бүжгийн чуулга оролцоно.

Хуваалцах