Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халхын голд амь үрэгдсэн аавдаа хүндэтгэл үзүүлэв

Монгол-Зөвлөлтийн ахмад дайчид сэтгэл догдлон хүлээж байна. Мөн Халх голын хөрсөнд мөнхөд нойрсон үлдсэн Орос, Монголын дайчин аав ээж, ахан дүүстээ түүхт ойн босгон дээр болон ойн ёслолын ажиллагааны үеэр хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй иргэн олон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхын голд амь үрэгдсэн аавдаа хүндэтгэл үзүүлэв
Халхын голд амь үрэгдсэн аавдаа хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг Монгол-Зөвлөлтийн ахмад дайчид сэтгэл догдлон хүлээж байна. Мөн Халх голын хөрсөнд мөнхөд нойрсон үлдсэн Орос, Монголын дайчин аав ээж, ахан дүүстээ түүхт ойн босгон дээр болон ойн ёслолын ажиллагааны үеэр хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй иргэн олон байна.

Саяхан ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Владислав Васильевич Студнев Монгол оронд айлчилж, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Ерэн баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү хөшөөний хананд сийлсэн Лениний одонгоор шагнагсдын дунд түүний эцэг Василий Иванович Студневийн нэр мөнхрөн үлджээ. ЗХУ-ын Нисэхийн аж үйлдвэрийн яамны Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Молния” нэгдлийн ерөнхий зохион бүтээгчээр олон жил ажилласан, сансрын хөлөг бүтээгчдийн дунд нэр хүндтэй энэхүү буурлын аав В.И.Студнев нь Армийн 1 дүгээр бүлгийн “Улаан од” одонт мотохуягтын 9 дүгээр бригадын буудлага-пулемётын батальоны комиссар, улс төрийн ахлах удирдагч байсан бөгөөд 1939 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Халх голын зүүн эрэгт болсон байлдааны үеэр баатарлагаар амь үрэгджээ. Түүний гавьяаг Зөвлөлт засгийн газраас үнэлэн, хожим нь түүнийг “Лениний одон”-гоор нэхэн шагнасан байна.Эцгийнхээ амь үрэгдсэн өдөр ийнхүү хүндэтгэл үзүүлсэн нисэхийн нэрт зохион бүтээгч Владислав Васильевич Студнев Халхын голын түүхт ялалтын 70 жилийн ойгоор мөн хүрэлцэн ирж байжээ.Тэрбээр нутаг буцахын өмнө Монгол Улсын Батлан хамгаалах яамнаа мөн зочилж, СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, ГХАГ-ын мэргэжилтэн Г.Лүндэн нартай уулзаж, Халхын голын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа ажлуудын талаар сонсч, дайчин эцгийнхээ тухай дурсамжийг хуваалцсан юм.

Хуваалцах