Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хальтиргаа гулгаатай гудамж, талбайд хяналт хийж эхэллээ

Нийслэлийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих зорилгоор шалгалт хийж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хальтиргаа гулгаатай гудамж, талбайд хяналт хийж эхэллээ
Хальтиргаа гулгаатай гудамж, талбайд хяналт хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих зорилгоор шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалт долоо хоног үргэлжлэх бөгөөд хэрвээ иргэн, аж ахуйн нэгж өөрийн орчин тойрныхоо хальтиргаа гулгаа үүссэн зам талбайг цэвэрлэхгүй бол нэр хаягтай нь олон нийтэд зарлах ажээ.

Энэ талаарх мэдээллийг бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас утсаар тодруулсан юм.

Хуваалцах