Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халтиргаатай, гулгаатай зам дээгүүр алхахдаа...

Цас орж, халтиргаа гулгаа үүсэж гэмтэх эрсдэлтэй тул эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлээрэй!

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халтиргаатай, гулгаатай зам дээгүүр алхахдаа...
Халтиргаатай, гулгаатай зам дээгүүр алхахдаа.... Зураг: МҮОНРТ

Цас орж, халтиргаа гулгаа үүсэж гэмтэх эрсдэлтэй тул эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлээрэй!

Халтиргаатай мөстсөн зам дээр алхахдаа анхаарах зүйлс:

• Цас орж, мөс тогтсоны дараа алхах, гадаргуу, аюулгүй эсэхийг шалгах,

• Биеэ аль болох суллах, хөлдөө мөрний хэмжээний зай аван өөрийгөө дэмжиж алхах,

• Хөлөө ойр ойрхон алхах, ингэхдээ тавхайгаа газарт гүйцэд тавьж алхах,

• Бага зэрэг бөхийн хөлийн тавхайг /нугалахгүй/ аль болох тэгш байлган, хүндийн хүчийг урд хөлдөө төвлөрүүлэн алхах,

• Гараа халаасандаа хийж явахаас зайлсхийх /Тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг/,

• Явж буй газраа сайн харан удаан алх. /Эгзэгтэй үед хариу үйлдэл үзүүлэх боломжийг нэмэгдүүлдэг/,

• Аль болох явган хүнд зориулагдсан замаар явах,

• Халтиргаатай болон мөстсөн газар дээгүүр зам товчлон явахаас зайлсхийх...

Хуваалцах