Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Халз барилдаанд зодоглох чансаа өндөр 16 бөхийн нэрс тодорлоо

Үүнийг “Хосбаатар” сан, үндэсний бөхийн “Жудаг”, “Бид Монгол” грүпп. “Рояаль”, “Малчин” телевиз, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран зохион байгуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халз барилдаанд зодоглох чансаа өндөр 16 бөхийн нэрс тодорлоо
Халз барилдаанд зодоглох чансаа өндөр 16 бөхийн нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын арслан, заан, харцага, начин цолтнуудын халз барилдаан энэ сарын 20-нд “АСА” циркэд болох бөгөөд оролцох бөхчүүдийн нэрс тодорчээ.

Үүнийг “Хосбаатар” сан, үндэсний бөхийн “Жудаг”, “Бид Монгол” грүпп. “Рояаль”, “Малчин” телевиз, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран зохион байгуулах юм.

Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр нар оролцоно.

Энэхүү барилдаанд чансаа өндөр 16 бөхийг сонгосон аж.

Сонирхуулахад энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг хүчтэн Г.Мандахнаран, Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү, жүдо бөхийн ОУХМ Төмөрхүлэг нар гурван удаа үндэсний бөхөөр халз барилдана. Тэдний хэн нь олон давсан нь гурван сая төгрөг халааслах юм.

Хуваалцах