“Хамгийн азтай үе” энэ сарын 24-нөөс МҮОНТ-ээр гарна
Орчин цагийн залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг гэгээлгээр харуулсан “Хамгийн азтай үе” киноны ерөнхий найруулагчаар Н.Байгал, ерөнхий продюсерээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, продсерээр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл болон Б.Наранбат ажилласан
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Номадиа Пикчерс”-ийн хамтын бүтээл "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит кино энэ сарын 24-нөөс МҮОНТ-ээр гарч эхэлнэ. Орчин цагийн залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг гэгээлгээр харуулсан “Хамгийн азтай үе” киноны ерөнхий найруулагчаар Н.Байгал, ерөнхий продюсерээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, продсерээр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл болон Б.Наранбат ажилласан бол зохиолыг Х.Өнөрцэцэг, Ж.Намуун, Ц.Эрдэнэбилэг, Ч,Хашчулуун нар бичсэн юм. Харин гол дүрийг жүжигчин Г.Маргад, Б.Ану-Үжин, Б.Азжаргал бүтээжээ.


















