Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн ширүүн өрсөлдөөн 60, 66, 70 кг-д гарахаар боллоо

Эрэгтэй сугалаа. 60 кг-д МУГТ Д.Амартүвшин зооноосоо гарах нь бараг тодорхой болов. Харин нөгөө зоонд Г.Болдбаатар, Ж.Амарболд, Б.Амартүвшин нар орсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн ширүүн өрсөлдөөн 60, 66, 70 кг-д гарахаар боллоо
Хамгийн ширүүн өрсөлдөөн 60, 66, 70 кг-д гарахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" танхимд эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдах бол 14-нд эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Эрэгтэй сугалаа. 60 кг-д МУГТ Д.Амартүвшин зооноосоо гарах нь бараг тодорхой болов. Харин нөгөө зоонд Г.Болдбаатар, Ж.Амарболд, Б.Амартүвшин нар орсон байна.

66-д А.Батсуурь, Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр нар нэг зоонд, Ё.Басхүү, Г.Хэрлэн нар нэг зоонд багтжээ.

70-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар нэг зоонд багтсан байна. Дээр нь бас нэг япон бөх Ю.Такахаши. Нөгөө хэсгээс онцлох хүн байсангүй. 81-д О.Ууганбаатарын жинд торойх залуус гарч ирэхийг харах л үлдлээ. 90-д дэвжээ нь булгихгүй бол Г.Алтанбагана торолгүй түрүүлэх биз ээ.

100-д Л.Отгонбаатар, Жанчивдорж нар аваргын төлөө барилдах таамаг дэвшүүлье. Хамгийн хүнд жинд Н.Түвшинбаяр аьарга барилдахгүй нь. А.Батсуурь арслан-Ө.Дүүрэнбаяр нар эхний тойрогт учраа таарчээ. Нөгөө зоонд Х.Цогтгэрэл, Д.Анар, Э.Энх-Амгалан, Б.Сугаржаргал, А.Давааням нар багтсан байна.

Хуваалцах