Хамгийн сонирхолтой нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл
Ли Чонг Вейг олимп, дэлхийн аварга болох замд Хятадын Чень Лон хэд хэдэн удаа саад болж байсан. Тэгвэл энэ удаа яах бол. Ямартай ч Өмнөд Солонгосын Сон Ван-Хо, Данийн В.Акселсен болон Хятадын Ши Ючи нарыг мартаж болохгүй юм.
Мэдээллийн алба

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бадминтоны ДАШТ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын харъяа Шотландын Глазго хотноо эхлэж байна. Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хосын, холимог хосын гэсэн таван төрөлд зохион байгуулагддаг билээ.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл юм. Иймд олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой аварга Хятадын Чень Лон болон олимпийн гурван мөнгө, ДАШТ-ний гурван мөнгө, нэг хүрэл медальт Малайзын Ли Чонг Вей нарын өрсөлдөөнийг харахыг хүсэгчид олон байгаа нь мэдээж.