Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн өндөр үнээр зарагдсан гитар...

Элвис Преслигийн гитар 2020 онд 1,32 сая доллараар зарагдаж байжээ. Харин тухайн үед худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна. Ийн энэхүү гитар урьд өмнө дуудлага худалдаагаар худалдаалагдсан гитаруудаас хамгийн үнэтэй зарагдсан тохиолдол болж байв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн өндөр үнээр зарагдсан гитар...
Хамгийн өндөр үнээр зарагдсан гитар.... Зураг: МҮОНРТ

Элвис Преслигийн гитар 2020 онд 1,32 сая доллараар зарагдаж байжээ. Харин тухайн үед худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна. Ийн энэхүү гитар урьд өмнө дуудлага худалдаагаар худалдаалагдсан гитаруудаас хамгийн үнэтэй зарагдсан тохиолдол болж байв.

1942 онд үйлдвэрлэгдсэн “Martin D-18 Sun Session” гитарыг Элвис Пресли 1954 онд Мемфисийн нэгэн хөгжмийн дэлгүүрээс худалдаж авч байжээ. Худалдаж авсныхаа дараа хоёр жилийн турш Элвис уг гитараа тоглож “That's All Right(Mama)”, “Blue Moon of Kentucky”,”Good Rockin' Tonight” зэрэг хит дуугаа зохиож, дуулсан аж. Тэрээр гитарандаа бага зэрэг өөрчлөлт хийсэн байдаг бөгөөд төмөр үсгээр өөрийнхөө нэрийг наасан боловч S үсэг нь хожим алга болжээ.

Хуваалцах