Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас таван начин төрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ
Хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас таван начин төрлөө. Монголын залуучуудын холбооноос Үндэсний их баяр наадмаар хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу шинэ начингуудын хамгийн залуу нь болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр хурдан удмын даага бэлгэнд авлаа.

Хуваалцах