Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лаурэнс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй дараах чиглэлээр хамтран ажиллаж байна

  • “Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлыг хангах олон улсын гэрчилгээжилт” буюу “Gender Equality Seal” хөтөлбөр;

  • Агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг үе шаттай багасгах, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх төслүүд;

  • Ногоон, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан“НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Улаанбаатар хоттой нийгмийн салбар, агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цаашид эдгээр ажлын үр дүнг бататгаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хөгжлийн бодлого, зорилттой уялдсан шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагааны явцад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх шаардлагатай асуудал байвал хугацаа алдалгүй, нээлттэй илэрхийлэхийг хүсье. Бидний зүгээс шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлж, бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн” гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лаурэнс“Бид Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагаа маань улам өргөжиж буйд туйлын баяртай байгаа. Бидний хамтын ажиллагаа зөвхөн тодорхой төсөл, хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй бөгөөд нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн төвтэй бодлогыг дэмжих, ногоон, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэж байгаа юм. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хэрэгжүүлж буй ажлуудаа бодит үр дүнд хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллана” гэлээ.

Хуваалцах