Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн залууд зургаан сарын ял оноов

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн залууд зургаан сарын ял оноов
Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн залууд зургаан сарын ял оноов. Зураг: МҮОНРТ

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Хуваалцах