“Хамтын эрэн сурвалжилга” сургалт эхэллээ
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зайг нэмэх, технологид суурилсан дата сэтгүүл зүй, шинэ арга барилыг сэтгүүлчдэд эзэмшүүлэх зорилготой “Хамтын эрэн сурвалжилга” сургалт өнөөдөр эхэлж байна.
Мэдээллийн алба

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зайг нэмэх, технологид суурилсан дата сэтгүүл зүй, шинэ арга барилыг сэтгүүлчдэд эзэмшүүлэх зорилготой “Хамтын эрэн сурвалжилга” сургалт өнөөдөр эхэлж байна.
Орон нутаг болон нийслэлийн 40 гаруй сэтгүүлчид материалаа хүргүүлснээс 18 сэтгүүлч шалгарч, таван сарын хугацаанд сургалтад хамрагдана.
Сэтгүүлчид эрэн сурвалжилгын хамтын бүтээл гаргана. Мөн олон улсын сайн туршлагаас танилцуулна гэж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах ярилаа.
Mongolian National Radio · “Хамтын эрэн сурвалжилга” сургалт эхэллээ
“Хамтын эрэн сурвалжилга” сургалтад орон нутгаас 9 сэтгүүлч, нийслэлд ажилладаг 6 сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 3 төлөөлөл гурван шатны сонгон шалгаруулалтаар тэнцсэн байна.


















