Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Б.Отгон-Өлзий алтан медалийн эзэн боллоо

Морьт харваа Монголд төдийгүй дэлхийд танигдсан өрсөлдөөн ихтэй спорт. Энэхүү спорт нь улс бүхэнд өөрийн өвөрмөц онцлогтой хөгжсөн байдаг. Төрөл бүр нь өөр өөрийн байны тоо заадаг учраас тамирчнаас нягт бэлтгэл шаарддаг аж. Мөн авхаалж самбаа, сэтгэн бодох зэрэг олон чадварыг хүнд суулгадаг өгөөжтэй

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Б.Отгон-Өлзий алтан медалийн эзэн боллоо
“Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Б.Отгон-Өлзий алтан медалийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын Шымкент хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон -Өлзий нар оролцсон юм. Тэгвэл Б.Отгон-Өлзий, табла буюу турк байны төрөлд алтан медалийн эзэн боллоо. Мөн шилдгийн шилдэг буюу нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байрт оров.

Морьт харваа Монголд төдийгүй дэлхийд танигдсан өрсөлдөөн ихтэй спорт. Энэхүү спорт нь улс бүхэнд өөрийн өвөрмөц онцлогтой хөгжсөн байдаг. Төрөл бүр нь өөр өөрийн байны тоо заадаг учраас тамирчнаас нягт бэлтгэл шаарддаг аж. Мөн авхаалж самбаа, сэтгэн бодох зэрэг олон чадварыг хүнд суулгадаг өгөөжтэй спорт аж.

Хуваалцах