Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүрэгт B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өчигдөр Яармаг дахь сансар худалдааны төв талбайд боллоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүрэгт B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ
Хан-Уул дүүрэгт B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ. Зураг: МҮОНРТ

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өчигдөр Яармаг дахь сансар худалдааны төв талбайд боллоо. Тус дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэн бий. Үүнээс 17830 иргэн элэгний B, C вирусын шинжилгээнд хамрагдах ёстойгоос өчигдөр 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагджээ.

Өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв , Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт нийт 3562 иргэнд үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн шинжилгээг хийж зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилаж байгаа ХУЭМТ-ийн эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтнаар шагнаж урамшуулсан бол Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай өвчтөний ор 5-н ширхэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Хуваалцах