Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож байна

Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр төв талбайн асарт эхэллээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож байна
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож байна. Зураг: МҮОНРТ

Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр төв талбайн асарт эхэллээ.

"Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байна.

Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчлан таниулах, өвлүүлэх юм. Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.

Хуваалцах