“Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадмын шинэ тов батлагдлаа
БНХАУ-ын Ханжоу хотод ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдахаар анх товлогдсон Азийн 19 дүгээр наадам Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ханжоу хотод ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдахаар анх товлогдсон Азийн 19 дүгээр наадам Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ.
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна.
Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа.


















