“Ханжоу 2022” Азийн 19-р наадам ирэх онд болно
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ханжоу хотноо өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдоод байсан байв.
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна.
Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс дээрх наадмыг ирэх оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулах шийдвэр гаргажээ.


















