Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ
"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана.

Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ.

Энэ удаагийн наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчид, 120 гаруй дасгалжуулагч, албаны хүн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах