Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар тамхины гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогдож байна

Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2013 онд 2, 2015 онд 1, 2016 оны эхний есөн сарын байдлаар 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхины гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогдож байна
Хар тамхины гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогдож байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2013 онд 2, 2015 онд 1, 2016 оны эхний есөн сарын байдлаар 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон иргэд бусдыг даган дуурайсан, уруу татагдсан, сонирхох зэргээр энэ төрлийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн байна.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд ихээхэн гарч байгаа бөгөөд шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог байна. Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугээр зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэмт хэргийн үйлдэгдсэн байдал, учирсан хохирол, хэр хэмжээнээс хамаарч хариуцлага хүлээлгэдэг .

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар торгох буюу 19 сая 200 мянгаас 28 сая 800 мянга хүртэл төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогддог байна.

Хүлээх хуулийн хариуцлага өндөр, хүний амь нас эрүүл мэндэд асар их хэмжээний хор, хохирол учруулдаг учраас залуучууд ямар нэгэн байдлаар бусдад уруу татагдах, сонирхож хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Санамсаргүй байдлаар энэ төрлийн бодис ургамлыг олж авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцогддог болохыг тус аймгийн прокурорын газраас анхаарууллаа.

Эх сурвалж: erdenetinfo

Хуваалцах