“Хараацай клуб” алтан медаль, цомын эзнээр тодорлоо
Долоон өдрийн турш өрсөлдсөн тоглогчдоос шилдгүүдийг шалгаруулахад хаалгачаар өөрийн хаалгандаа хамгийн бага гоол алдсан “Шинэ Яармаг” клубийн М.Мичидмаа, тоглогчоор “Шинэ Яармаг” клубийн Ү.Бүжин тодорсон бол тэмцээний турш эсрэг багийнхаа хаалганд долоон гоол оруулсан “Хараацай” клубийн Ө.Алтжин мэ
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын 13 хүртэлх насны Охидын УАШТ тавдугаар сарын 1-7-ны хооронд МХБХ-ны Футзалын ордонд 10 баг өрсөлдөж, хаалтаа хийлээ.
Долоон өдрийн турш өрсөлдсөн тоглогчдоос шилдгүүдийг шалгаруулахад хаалгачаар өөрийн хаалгандаа хамгийн бага гоол алдсан “Шинэ Яармаг” клубийн М.Мичидмаа, тоглогчоор “Шинэ Яармаг” клубийн Ү.Бүжин тодорсон бол тэмцээний турш эсрэг багийнхаа хаалганд долоон гоол оруулсан “Хараацай” клубийн Ө.Алтжин мэргэн буучаар тус тус тодорлоо.
Багуудад шагнал гардуулахад дөрөвдүгээр байрт Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клуб, хүрэл медалийг А.Хулан дасгалжуулагчтай “Туулын Том Тулнууд” клуб, мөнгөн медалийг Г.Мөнгөнсүх дасгалжуулагчтай “Шинэ Яармаг” клубүүд хүртсэн бол алтан медаль, цомын эзнээр “Хараацай клуб” тодорсон юм.


















