Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Харанга" "Хайрла..."

Энэхүү тоглолтоороо “Харанга”-ынхан хамтлагийнхаа 30 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Харанга" "Хайрла..."
"Харанга" "Хайрла...". Зураг: МҮОНРТ

Алдрын одонт "Харанга" хамтлаг ирэх сарын 8, 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд "Хайрла..." тоглолтоо хийх гэж байна.

Дуулсан дуу болгон нь хит болдог тэдний энэ удаагийн тоглолтод үе үеийн хит дуунууд нь эгшиглэх ажээ.

"Хайрла..." нэрний тухайд хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай:

"Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандаж байгаа хандлагуудаас харахад хайрла... гэдэг үгийг бүрэн мартсан мэт байдаг.

Манай хамтлаг агуу яруу найрагч О.Дашбалбарын зохиосон "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ" шүлгэнд ая хийн дуулсан байдаг. Тиймээс бид хүмүүсийн мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг хүргэхийг зорьсон" гэж хэллээ.

Энэхүү тоглолтоороо “Харанга”-ынхан хамтлагийнхаа 30 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ажээ.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийлгүй 10 гаруй жил болсон тэдний "Хайрла..." тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар худалдаалах юм байна.

Хуваалцах