“Харанга” хамтлагийн "Замд гаръя" реалити шоу өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ
Түүнчлэн тэд түүхээ өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.
Мэдээллийн алба

Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй.
Тэд энэ сарын 19-нд "Замд гаръя" тоглолтоо “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн үдэш бүрийн 23:00 цагт "Замд гаръя" реалити шоу "Боловсрол суваг" телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ.
Түүнчлэн тэд түүхээ өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.
“Харанга”-чууд тоглолтдоо шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on” хамтлаг, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee нарыг оролцуулах юм байна.
Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.


















