Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно
“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлаг хүртэхээр болсон бөгөөд ирэх бямба гарагийн 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулах юм. Харин 21:00 цагаас тэдэнд хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Чингис хааны талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулна.

Хуваалцах