Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ

​БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ёслол хоёрдугаар сарын 7-ны баасан гарагт болох хуваарьтай ч наадмын тэмцээн уралдаанууд хоёрдугаар сарын 3-нд эхэллээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ёслол хоёрдугаар сарын 7-ны баасан гарагт болох хуваарьтай ч наадмын тэмцээн уралдаанууд хоёрдугаар сарын 3-нд эхэллээ.

Эрэгтэй хоккейчид өнөө өглөө 09:00 цагт тулаанаа эхлүүлж, Кыргызстаны баг Кувейтийг нэмэлт цагт 9:8-аар буулган авсан бол дараа нь Сингапурын хоккейчид Бахрейны багийг 20:1-ээр илт давуу ялжээ. Тус наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг өнөөдөр тус улсыг зорих юм.

Хуваалцах