Харбины мөсөн урлалын фестивальд Монголын баг хоёр, гуравдугаар байр эзэлжээ
Харбины фестивалийн хүрээнд Олон улсын мөсөн урлалын 34 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Харбин хотод үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн томоохон гурвалд багтдаг Харбины алдартай фестивал (Harbin Ice and Snow Festival) нээлтээ хийжээ.
Нөгөө хоёр нь АНУ-ын Аляска, Канадын Оттавад болдог аж.
Харбины фестивалийн хүрээнд Олон улсын мөсөн урлалын 34 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Харбин хотод үргэлжилж байна.
Тус тэмцээний эхний ангиллын дүн гарахад Монгол Улсын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ.
Энэхүү уламжлалт тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг манай улсын урлаачид дараагийн тэмцээнүүдэд ч амжилтаа бататгахыг хүсэе.


















