Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлнэ

УИХ-аас "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлнэ
Хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-аас "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хэсэг тогтоолын төслөө боловсруулан УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр юм.

2030 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийг 6 үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар боловсруулжээ.

Энэ хүрээнд төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлэх, төрийн албанд ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг сайжруулах зорилтыг тусгасан байна.

Мөн ёс зүйн хороо, дэд хороодын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулах, ёс зүйн зөрчлийг ил тод, шударгаар хянан шийдвэрлэх, хариуцлагыг сайжруулах замаар олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа шинжилгээний ажлын үр нөлөөг нэмэгдүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтыг тусгажээ.

“Төрийн албаны зөвлөл”-ийн Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэнгийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлнэ

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын цахим хуудас болон “ди парламент цахим систем”-д байршуулан олон нийтийн саналыг авч байна.

Хуваалцах