Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Харри Поттер”-ийн хоёрдугаар хэсгийн нээлт болжээ

Шидтэн, амьтан судлаач Ньют Скамандерын (Эдди Редмэйн) адал явдлыг харуулдаг. Скаммандер өөрийн адал явдлаар ном бичдэг бөгөөд түүний номыг 70 жилийн дараа Харри Поттер Хогвартсад уншдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харри Поттер”-ийн хоёрдугаар хэсгийн нээлт болжээ
“Харри Поттер”-ийн хоёрдугаар хэсгийн нээлт болжээ. Зураг: МҮОНРТ

"Оскар"-ын шагналт Эдди Редмэйн болон холливуудын нэрт жүжигчин Жонни Депп, Жуд Лоу, Хелена Бонэм Картер зэрэг алдартай уран бүтээлчдийн хамтран тоглосон "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кино өчигдөр Британийн нийслэл Лондон хотноо нээлтээ хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

Энэхүү уран бүтээл шидтэн хүүгийн тухай өгүүлэх Харри Поттер цувралын үргэлжлэл юм. Нээлтийн ёслолд "Харри Поттер" номын зохиолч Жоанна Роулинг оролцсон байна.

Гэхдээ шинэхэн бүтээл Харри Поттерийн өмнөх үеийн түүхийг өгүүлэх юм. Киноны үйл явдал 1926 онд өрнөх аж.

Шидтэн, амьтан судлаач Ньют Скамандерын (Эдди Редмэйн) адал явдлыг харуулдаг. Скаммандер өөрийн адал явдлаар ном бичдэг бөгөөд түүний номыг 70 жилийн дараа Харри Поттер Хогвартсад уншдаг.

Нийт таван ангиас бүтэх уг цувралын хоёр дахь анги нь энэ юм. Эхний анги болох "Fantastic Beasts and Where to Find Them" кино 2016 онд дэлгэцнээ гарсан.

Хуваалцах