Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх удаагаа түрүүллээ

Сүүлийн өдрийн барилдааныг хүртэл озэки Гоедо 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх удаагаа түрүүллээ
Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын башё өндөрлөж, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ.

Энэ нь аваргын дээд зиндааг тэргүүлж, ес дэх удаагаа эзэн хааны цом хүртэж буй ялалт юм.

Сүүлийн өдрийн барилдааныг хүртэл озэки Гоедо 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байв.

Гэвч 10 даваа, 4 унаатайгаар дэвжээнд гарсан Харүмафүжи озэки Гоедог давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцсэн юм. Ийнхүү хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоедог ялж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын өнжсөн башёд ийнхүү Монголын бас нэгэн аварга түрүүлж, Монгол бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.

Хуваалцах