Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа боловсролын салбарт анхаарч ажиллана

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж байгаагаа илэрхийлж, зодог тайлах хүсэлтээ гаргасан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа боловсролын салбарт анхаарч ажиллана
Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа боловсролын салбарт анхаарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ.

Тодруулбал, тэрбээр энэ оны есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болсон байна. Харүмафүжи Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүрмөсөн ирэх аж. Тэрбээр боловсролын салбарт түлхүү анхаарч байгаа гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Харүмафүжи нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг багагүй шуугиан тарьсан.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж байгаагаа илэрхийлж, зодог тайлах хүсэлтээ гаргасан билээ.

Харумафүжи “Би Япон оронд, Японы ард түмэнд хайртай. Би тэдэнд баярлаж явдгаа хэлэх ёстой. Мөн сүмод хайртай. Сүмо бөх зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, хүсэл эрмэлзлэлээрээ хүн ардын сэтгэл зүрхэнд хүрдэг хүн байх ёстой” хэмээжээ.

Тэрбээр дээд зиндаанд 712 ялалт байгуулсан нь сүмогийн түүхэнд зургаад орох үзүүлэлт юм. 2012 оны есдүгээр сард ёкзозүна цолонд хүрсэн нь Асашёрюү, Хакүхо нарын дараа бичигдэх, Монгол бөхчүүдийн гурав дахь амжилт юм.

Хуваалцах