Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хассан Язданиг ард түмэн нь сүр дуулиантай угтав

Бөхийн орон Иранчууд Парисын дэвжээнд чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа оролцсон ч Яздани ганцаараа нүүрийг нь тахалж алтан медаль хүртсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хассан Язданиг ард түмэн нь сүр дуулиантай угтав
Хассан Язданиг ард түмэн нь сүр дуулиантай угтав. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадмын аварга Хассан Яздани “Парис-2017” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд таван барилдаан хийхдээ 46 оноо авч жиндээ тасархай түрүүлсэн билээ.

Тэгвэл түүнийг эх орондоо ирэхэд Ираны ард түмэн тун сүр дуулиантай угтан авч хүндэтгэл үзүүлжээ.

Бөхийн орон Иранчууд Парисын дэвжээнд чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа оролцсон ч Яздани ганцаараа нүүрийг нь тахалж алтан медаль хүртсэн юм.

Хуваалцах