Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хасу-Мегастарс” шилдэг клуб, МЧБХ шилдэг спортын холбоогоор тодров

МҮОХ-ны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017”-ын шагнал гардуулах ёслол өнөөдөр “Мираж” ресторанд ёслол төгөлдөр эхэлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хасу-Мегастарс” шилдэг клуб, МЧБХ шилдэг спортын холбоогоор тодров
“Хасу-Мегастарс” шилдэг клуб, МЧБХ шилдэг спортын холбоогоор тодров. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017”-ын шагнал гардуулах ёслол өнөөдөр “Мираж” ресторанд ёслол төгөлдөр эхэлж байна.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн “Хасу-Мегаватт” компанийн гүйцэтгэх захирал Ж.Түмэн-Аюуш ерөнхийлөгчтэй “Хасу-Мегастарс” клуб “Бөртэ Чоно”-ын 2017 оны шилдэг клубээр тодров.

Тус клубээр овоглодог тамирчид, дасгалжуулагч, хамт олонд халуун баяр хүргэе. “Хасу-Мегастарс” клуб нь чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, софт теннис, 100 буудалт даамын спортын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Түүнчлэн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэжгээд хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс гурван хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 оны шилдэг спортын холбоогоор тодорлоо.

Хуваалцах