“Хавар” киноны гол дүрд Б.Шинэбаяр, Х.Жульдиз нар тогложээ
Тус кино нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалыг хөндсөн аж. Тэр дундаа залуу хосууд амьдралд хөлөө хэрхэн олж буй тухай үзүүлэх гэнэ.
Мэдээллийн алба

Хагас зууны түүхтэй МҮОНТ-ийн уран бүтээлчид “Хавар” хэмээх олон ангит уран сайхны кино бүтээжээ.
Тус кино нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалыг хөндсөн аж. Тэр дундаа залуу хосууд амьдралд хөлөө хэрхэн олж буй тухай үзүүлэх гэнэ.
Кино зураг авалт дуусан бөгөөд гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин, “Ромёо” Б.Шинэбаяр, “Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдиз нар тогложээ.
Кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарна.
Сонирхуулахад дээрх киноны нээлтийг бэлтгэлийн үйл ажиллагаа өчигдөр “MNB event hall”-д болсон юм.


















