Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдө

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа
"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих асуудлаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.12.16) Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулах тухай захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах аж. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлах Н.Хүрэлбаатар "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг олон улсын стандартад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед оношлох, эмчлэх, тандалт судалгаа хийх, сургалт үйл ажиллагаа хийх орчин үеийн төв бий болгоно. Сонгинохайрхан дүүрэгт 95.308 МКВ бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлэг барихаар төлөвлөсөн. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг суулгасан” гэлээ.

Хуваалцах