Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна

Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна
Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна. Зураг: МҮОНРТ

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг яг одоо албадан чөлөөлж байна. Тус эмнэлгийн зүүн гарцыг хааж, зам дээр нь цайны газар, худалдааны байгууллагууд барилга барьсныг эсэргүүцэж тус эмнэлэг шүүхэд хандаад хоёр жил шийдэгдээгүй байсан асуудлыг ийнхүү өнөөдөр шийдвэрлэж байна. Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ.

Улмаар зөвшөөрөлгүйгээр, эмнэлгийн орц гарцыг хааж барилга барьсан этгээдүүдэд өөрсдөө замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байгаа аж.

Хуваалцах