Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно

Залуучуудад хавдрын тухай ойлголт өгөхөөс гадна энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах асуудалд МҮБХ, “Аварга” сургууль манлайлан ажиллаж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно
Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өв соёлыг тээгч бөхчүүд санаачлан Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Улс орон бүр энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг бол манай улс өөрсдийн өв соёлоо шингээсэн үндэсний бөхөөр дамжуулан тэмдэглэх гэж буйгаараа онцлог юм.

Залуучуудад хавдрын тухай ойлголт өгөхөөс гадна энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах асуудалд МҮБХ, “Аварга” сургууль манлайлан ажиллаж буй.

256 бөхийн барилдаан маргааш 10:00 цагт “Аварга” сургуулийн зааланд болно.

Хуваалцах