Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа Дорнодоос Улаанбаатар хүртэл хавдрын эсрэг гүйлт эхлүүллээ

сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл 650 км зам туулах холын зайн гүйлтээ өнөөдөр 08:00 цагт эхлүүлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа Дорнодоос Улаанбаатар хүртэл хавдрын эсрэг гүйлт эхлүүллээ
Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа Дорнодоос Улаанбаатар хүртэл хавдрын эсрэг гүйлт эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл 650 км зам туулах холын зайн гүйлтээ өнөөдөр 08:00 цагт эхлүүлсэн байна.

Тэрбээр ирэх наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод бариандаа орохоор төлөвлөсөн бөгөөд 650 км зам туулах хугацаандаа зам дагуух аймаг, сумдын иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах ажээ.

Хуваалцах