Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна
Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна.

Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 11-13 буюу ирэх Пүрэв, Баасан, Бямба гарагт зохион байгуулах тул иргэд, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах