Хаврын тариалалт эхлэхэд бэлэн боллоо
Хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт эхлэхэд таатай нөхцөл болж байна.
Мэдээллийн алба

Хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт эхлэхэд таатай нөхцөл болж байна.
Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.
Хаврын тариалалтад шаардагдах буудайн үрийг чанарын шаардлага хангасан тухай МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар тариаланчдад олгож эхлээд байна. Мөн буудайн үрийн нөөцийг бүрдүүлэхээр ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариаланчдад олгохоор болсон.
Мөн 2015 оны тариалалтаас 14 аймгийн 64 сумын 610 аж ахуй нэгж, иргэний гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 111.8 мянган тонн хүнсний улаанбуудайд 5 тэрбум 591 сая 482 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгож эхлээд байна.
Эх сурвалж: ХХААЯ


















