Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хаврын тэмцээнд Монгол сүмочид тэргүүллээ

Дээд зиндаанд Дорнод аймгийн уугуул, Мичинокү дэвжээний суугуул Бямбачулууны Лхагвасүрэн Кирибаяма анх удаагаа түрүүлсэн бол жюүрёод Ичиножёо, жонокүчид Асахакүрюү нар тэргүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тэмцээнд Монгол сүмочид тэргүүллээ
Хаврын тэмцээнд Монгол сүмочид тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж өндөрлөсөн билээ. Сүмогийн зургаан зиндааны гуравт нь Монгол залуус тэргүүлсэн юм.

Дээд зиндаанд Дорнод аймгийн уугуул, Мичинокү дэвжээний суугуул Бямбачулууны Лхагвасүрэн Кирибаяма анх удаагаа түрүүлсэн бол жюүрёод Ичиножёо, жонокүчид Асахакүрюү нар тэргүүллээ.

Хаврын тэмцээний зиндаа тус бүрийн аваргууд

Макүүчи

Сэкивакэ Кирибаяма, Б.Лхагвасүрэн 12:3

Мичинокү дэвжээ, 26 нас.

Монгол, Дорнод аймаг.

2015 оны тавдугаар сараас барилдсан.

Жюүрёо

Ичиножёо, А.Ичинноров 14:1

Минато дэвжээ, 29 нас.

Монгол, Архангай аймаг.

2014 оны нэгдүгээр сараас барилдсан.

Макүшита

Рюүо 7:0

Нишёносэки дэвжээ, 29 нас.

Акита мужийн уугуул.

2012 оны нэгдүгээр сараас барилдсан.

Санданмэ

Тошюнрюү 7:0

Таманой дэвжээ, 23 нас.

Токио хот.

2022 оны тавдугаар сараас барилдсан.

Жонидан

Сүгүро 7:0

Фүжишима дэвжээ, 25 нас.

Сайтама муж.

2021 оны 11 дүгээр сараас барилдсан.

Жонокүчи

Асахакүрюү, Р.Жамъянтогтох 7:0

Такасаго дэвжээ, 24 нас.

Монгол, Архангай аймаг.

2023 оны нэгдүгээр сараас барилдсан.

Хаврын тэмцээний тусгай шагналтнууд

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Маэгашира Кинбозан 11:4

Кисэ дэвжээ, 25 нас.

Казахстаны уугуул.

2021 оны 11 дүгээр сараас барилдсан.

Гиношёо – Уран барилдааны шагнал

Сэкивакэ Кирибаяма 12:3

Мичинокү дэвжээ, 26 нас.

Монгол, Дорнод аймаг.

2015 оны тавдугаар сараас барилдсан.

Комүсүби Дайэйшёо 12:3

Оитэказэ дэвжээ, 29 нас.

Сайтама муж.

2012 оны нэгдүгээр сараас барилдсан.

Шүкүншёо – Гарамгай барилдааны шагнал

Хүртэх бөх гарсангүй.

Хуваалцах