Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хаяа сайтай хадам" дууг хайж сонсдог болжээ

МУГЖ С.Батсүх, элэглэлийн урлагийн "Пароди" хамтлаг хамтран "Хаяа сайтай хадам" хэмээх шинэхэн уран бүтээл гаргасан нь олон нийтэд ихээхэн хүрч байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хаяа сайтай хадам" дууг хайж сонсдог болжээ
"Хаяа сайтай хадам" дууг хайж сонсдог болжээ. Зураг: МҮОНРТ

МУГЖ С.Батсүх, элэглэлийн урлагийн "Пароди" хамтлаг хамтран "Хаяа сайтай хадам" хэмээх шинэхэн уран бүтээл гаргасан нь олон нийтэд ихээхэн хүрч байна. Энэ дууг хүмүүс хайж сонсоод зогсохгүй цахим ертөнцөд түгээж эхлээд байна. Хошин, хөнгөн хэмнэлтэй, өвөрмөц дүрсжүүлэлттэй энэ уран бүтээлийн шүлгийг СГЗ Д.Дашдондов бичиж, аяыг СТА Б.Цэрэндондов зохиожээ. Аав ээж, эх нутаг, уул ус, монгол ахан дүүсийнхээ тухай дуулж ирсэн МУГЖ С.Батсүх сүүлийн үед "Дэжиймаа", "Хаяа сайтай хадам" зэрэг хошин хөнгөн аястай дуунуудыг урын сандаа нэмэх болов.

Хуваалцах