Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаягдал үнс, нүүрсэнд цацрагийн хяналт шинжилгээ хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаягдал үнс, нүүрсэнд цацрагийн хяналт шинжилгээ хийж байна
Хаягдал үнс, нүүрсэнд цацрагийн хяналт шинжилгээ хийж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нам даралтын зуухны хаягдал үнс, нүүрсэнд цацрагийн хяналт шинжилгээг хийж байна.
Удирдамжийн дагуу нам даралтын зуухнаас хаягдал үнс, хэрэглэж буй нүүрснээс дээж авч, байгалийн цацраг идэвхт изотопуудын идэвхийг тодорхойлуулахаар дээжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хүргүүллээ.

Энэхүү хяналт шинжилгээний хүрээнд нийт 9 аж ахуйн нэгж, байгууллагын 24 дээжийг цацрагийн хяналт шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах