Хаягдсан байшингуудыг тус бүрийг нь нэг еврогоор үнэлэн зарж байна
Италийн Сицилийн Муссомели хотын засаг захиргаа хаягдсан 100 гаруй байшинг тус бүрийг нь нэг еврогоор үнэлэн зарж байна. Энэ тухай Британийн “Сон” сонинд мягмар гарагт мэдээлжээ.
Мэдээллийн алба

Италийн Сицилийн Муссомели хотын засаг захиргаа хаягдсан 100 гаруй байшинг тус бүрийг нь нэг еврогоор үнэлэн зарж байна. Энэ тухай Британийн “Сон” сонинд мягмар гарагт мэдээлжээ.
Гэрээний нөхцөлийн дагуу байшинг нэг еврогоор худалдан авсан хүн нэг жилийн хугацаанд худалдан авсан үл хөдлөхөө сэргээн засварлах үүрэгтэй. Үүнийг биелүүлэхгүй бол 7000 гаруй еврогийн барьцаагаа алдах эрсдэлтэй. Байшин эзэмшигчид нэг метр квадрат тутамд ойролцоогоор 313 еврогийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай юм байна. Үүнээс гадна татварт 3,6-5,8 мянган евро суутгана гэжээ.
Италийн жижиг суурин, тосгод сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хүн амын тоо нь буурч байгаа юм. Хүмүүс том хотууд руу шилжих нь нэмэгдсэн тул орон нутгийн засаг захиргаанаас хаягдсан барилга байгууламжийг сэргээн засварлахын тулд ийм хөтөлбөр зохион байгуулдаг болжээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 17-нд Италийн Самбук хотод ч эзгүй байшингуудаа сэргээн завсарлах зорилгоор нэг еврогоор худалдсан билээ.























